Бидний тухай

T24_6657
        Манай цахим хуудсаар зочилсон хэрэглэгч танд аа баярлалаа.

 

ЧПМ ХХК нь чанартай багаж, аюулгүй, баталгаатай өргөх хэрэгсэл, программын удирдлагатай суурь машинуудыг хэрэглэгчдэдээ хүргэж, үйлдвэрлэлийн процессын оновчлол, найдвартай ажиллагааг хангах менежмент, техникийн мэргэжилтнүүдийн ур чадвар дээшлүүлэх сургалт зэрэг нэмүү өртөг шингэсэн цогц шийдлүүдийг санал болгодог.

Бид элэгдлийг багасгаж, сул зогсолтыг бууруулан, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.

Чанараар бүтээмжийг өсгөнө!

Ц.Чадраабал
ЧПМ ХХК-ийн Захирал

ЧПМ философи,

ЧАНАР  нь найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулж, өргөн хүрээний инновацыг шингээсэн, байгальд ээлтэй итгэлийн үндэс болдог.

ПРОГРАММЧЛАЛ автоматжуулалт үйлдвэрлэл үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дижиталчлал өөрчлөлтөөр хурдтай шинэчлэгдэж байгаа өнөө үед бүтээмжийг өсгөж зардал хэмнэхэд нөлөөлөл өндөртэй.

МЭДЛЭГ болгон өрсөлдөх чадварын баталгаа болох бөгөөд цаг үргэлж шинэчлэгдэж буй технологи, техникийн мэдээллийг мэргэжилтэн бүрт яаралтай хүргэх нь чухал.

vision (2)

Инновацлаг, аюулгүй, баталгаатай, чанартай багаж төхөөрөмжийг ажлын байр болгонд хүргэнэ.

leisten

Чанараар бүтээмжийг өсгөнө.

wert

Шударга, өөриймсөг харилцаа мэдлэг ур чадвар тууштай байдал.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд бид CNC программаар удирддаг суурь машин, 0,02 – 54,000 Нм мушгих моментын чангалгаа, 0,0001 мм нарийвчлалтай координатын хэмжилт, 100% баталгаатай өргөх хэрэгсэл зэрэг дэлхийд тэргүүлэгч, байгальд ээлтэй технологийн шинэчлэл бүхий өндөр стандартын шийдлүүдийг санал болгодог бөгөөд үүний үр дүнд бид харилцагчиддаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг оновчтой болгох, аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй, баталгаатай шийдлүүдийг олгох боломжийг бүрдүүлдэг.

Мөн бид мэдлэг, ур чадвараа бизнесийн ёс зүйн хүрээнд шударгаар хуваалцаж, харилцан тогтвортой хөгжихийг эрхэмлэн, олон жилийн хамтын ажиллагаагаар бизнесийн амжилтанд хүрэхийг зорьдог бөгөөд энэ нь зөвхөн үнийн хямдрал, урамшуулалаар бус, итгэлцэл, найдвартай хамтрагчаар баталгаажигддаг.

Манай улс байгалийн баялаг арвин боловч хүний нөөцийн баялаг хязгаарлагдмал гэдгийг мэдэх нь нууц биш, иймээс бизнесийн тогтвортой байдал чухал бөгөөд энэ нь чанартай багаж төхөөрөмж, эрсдэлгүй өргөх хэрэгсэл, программчлал, автоматжуулалт, мэдлэг, сургалт зэрэг нэмүү өртөг шингэсэн шийдлүүдээр хангагдаж, таны бизнесийг урт хугацаанд найдвартай, тогтвортой хөгжүүлэх боломжийг олгодог.

Та чанартай, найдвартай, тогтвортой бизнесийн хамтрагч хайж байна уу?

safety-ok