Үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээ

Бид харилцагч байгууллагууд болон төсөл, хөтөлбөрүүдэд механик цех, засварын газрын төлөвлөлт, багаж хэрэгслийн оновчтой сонголтыг хийхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Засварын газрын төлөвлөлт, зөвлөгөө

  • Механик цех, засварын газрын зохион байгуулалт – Тухайн ажлын байрны нөхцөлд тохирсон төлөвлөлт боловсруулж, мэргэжлийн зөвлөгөө өгнө.
  • Багаж, өргөх хэрэгсэл, суурь машины зөв сонголт – Оновчтой сонголт хийснээр техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа сайжирч, ашиглалтын хугацаа уртасна.
  • Ажлын талбай дээрх судалгаа, зөвлөгөө – Бид тоноглогдсон машинтайгаа очиж, бодит нөхцөлд нийцсэн шийдлийг санал болгодог.
  • Металл боловсруулах суурь машины оношилгоо, засвар үйлчилгээ – Нарийвчлал тохируулах, CNC программ, Механик цех болон засварын газрын цогц шийдлүүдийг санал болгоно.

Торк түлхүүр 

Торк түлхүүрний тохиргоо (Calibration) болон Сертификат

Gedore торк түлхүүр нь хэмжих багажийн төрөлд багтах бөгөөд ISO стандартын дагуу хэмжилтийн хүлцэл 4% байхыг зөвшөөрдөг. ЧПМ ХХК нь Gedore үйлдвэрийн стандартад нийцүүлэн торк түлхүүрийг 3%-ийн хүлцлийн нарийвчлалтайгаар тохируулж, баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр хэрэглэгчид техникийн угсралтын боолтны чангалгааг технологийн шаардлагын дагуу өндөр нарийвчлалтай хийх боломжтой болно. ISO 6789-2 стандартын дагуу GEDORE Torque түлхүүрийг 1 жилийн хугацаанд эсвэл 5000 удаа ашигласан бол дараагийн тохируулга (Calibration) үйлчилгээнд оруулан дахин баталгаажуулж, Сертификатжуулах шаардлагатай.

Torque Calibration – Тохиргоо, Сертификатжуулалт

ISO 6789-2 стандартын дагуу тохиргоо хийх
Gedore Торк түлхүүрийн нарийвчлалыг шалгаж, баталгаажуулах
Сертификат олгох –Торк түлхүүрийн тохиргоо ISO стандартын дагуу хэмжих нарийвчлалыг баталгаажуулна

Сервис үйлчилгээ

Баталгаат хугацаанд (1 жил) тохиргоо (Calibration) үйлчилгээг үнэгүй хийнэ
Gedore Торк түлхүүрийн сервис, засвар үйлчилгээ
Gedore Торк түлхүүрийн түрээс

“Монгол хэлэнд torque wrench түлхүүрийн бүрэн тогтсон нэршил одоогоор байхгүй. Хэмжээтэй иш, хязгаартай чангалагч түлхүүр, динамометр иш, торк түлхүүр гэх зэрэг олон янзаар нэрлэдэг бөгөөд бид ‘ТОРК ТҮЛХҮҮР’ нэршлийг сонгосон.”

__________

DMK 400 Torque wrench 3/4″ -ийн 80-400 Nm – ийн тест /Calibration/ хийсэн сертификат