ЦАХИМ ДЭЛГҮҮР

SEPAR SWK 2000 дизель түлшний сеператор шүүлтүүр

Код N/A Ангилал Брэнд:

👉Separ_Танилцуулга татах.pdf

SEPAR SWK 2000 түлшний нэмэлт шүүлтүүр

SEPAR SWK 2000 нь бүх төрлийн дизель хөдөлгүүрт суурилуулах зориулалттай нэмэлт шүүлтүүр юм. Энэхүү төхөөрөмж нь түлшний системийн найдвартай ажиллагаа, элэгдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх, ашиглалтын хугацааг уртасгах үндсэн зорилготой.

Үйлдлийн онцлог:

SEPAR SWK 2000 нь дараах төрлийн бохирдлыг өндөр үр ашигтайгаар шүүдэг:

  • түлшний саванд үүсэх конденсацийн ус,

  • шатахууны дамжуулалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад үүсэх механик хольц,

  • бусад гадны бохирдолууд.

Шүүлтүүр нь түлшийг 5 үе шатлалтайгаар, 100% цэвэршүүлж, үндсэн түлшний систем рүү дамжуулдаг. Ингэснээр түлшний системийн найдвартай ажиллагааг хангаж, өндөр даралтын насос (аппаратур), форсунк зэрэг өндөр нарийвчлал шаардсан эд ангиудыг бохирдлын нөлөөгөөр гэмтэхээс найдвартай хамгаална.


Ажиллах зарчим:

  1. Сорох шугаманд суурилагдсан SEPAR шүүлтүүрт түлш орох үед эргэлт хуйлралт үүсгэн доод хэсэгт дамин орно.

  2. Төвөөс зугтах хүчний нөлөөгөөр түлш хуйлран эргэх үед ус, механик хольц түлшнээс ялгарч, шилэн хундаганы доод хэсэгт хуримтлагдана.

  3. Хүндийн хүчний нөлөөгөөр 85% хүртэл цэвэршсэн дизель түлш дараагийн дамжлага руу шилжинэ.

  4. Элементийн доор түлш хуримтлагдаж, урсгал тогтворжих үед хамгийн нарийн бохирдол, усны дусал ялгардаг.

  5. Үлдсэн 15% бохирдол нь шүүлтүүр элементийн дороос дээш нэвтрэхдээ бүрэн шүүгдэн үлддэг.


Шүүлтүүрийн цэвэрлэгээ (задлахгүйгээр):

  • Хий авагчийг суллах замаар элементийн дээд хөндий дэх түлш доош унана.

  • Шилэн хундаганы доод хаалтыг нээж, хуримтлагдсан бохир түлшийг гадагшлуулна.

  • Энэхүү үйлдлийг 2–3 удаа давтан хийхэд хангалттай бөгөөд шүүлтүүрийг бүрэн задлах шаардлагагүй цэвэрлэгээ хийж болдог.


Техникийн үзүүлэлтүүд:

  • Шүүлтүүрийн төрөл: Центрифуг + шүүлтүүр элемент

  • Хүчин чадал: 5–260 литр/мин

  • Загварууд: SWK 2000/5/50, SWK 2000/10, SWK 2000/18, SWK 2000/40, SWK 2000/80, SWK 2000/130, SWK 2000/260


Яагаад SEPAR SWK 2000 хэрэглэх ёстой вэ?

Манай орны эрс тэс уур амьсгал, түлшний олон дамжлагатай зөөвөрлөлт, түгээлтийн явцад ус болон механик хольцоор бохирдох эрсдэл өндөр байдгийг харгалзан үзвэл, SEPAR SWK 2000 нь дизель хөдөлгүүрийг түлшний бохирдлоос найдвартай хамгаалж, найдвартай ажиллагаа болон эдэлгээг уртасгах хамгийн оновчтой шийдэл юм.

Нэмэлт мэдээлэл

Weight N/A
Dimensions N/A
ЗАГВАР СОНГОХ

SWK 2000/5/50, SWK 2000/10, SWK 2000/18